Dark Light
Нийгэм | 2022-10-06

Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 23 хувийг бүрдүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний 8 сарын байдлаар 10,956.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,163.4 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар өссөн байна.

Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,501.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 606.9 тэрбум төгрөг буюу 19.5 хувиар буурав.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал:

 Уул уурхай, олборлох 2,423.5 тэрбум төгрөг буюу 22.1 хувь,

 Газрын тос 36.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувь,

 Тусгай зөвшөөрлийн төлбөр 24.3 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,

Бусад орлого 18.0 тэрбум төгрөг буюу 0.2 хувийг тус тус бүрдүүлжээ.

Эрдэс баялгийн салбар нь оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.8 хувийг бүрдүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10