Нийслэлийн Боловсролын газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/78 дугаар тушаалаар сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Зөвлөлдөх баг”-ийг байгуулсан билээ.
Тус баг нийслэл, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд болон сургагч багш нараас бүрдсэн бөгөөд төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөн туслах ажлыг хэрэгжүүлж байна.
Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш нарт мэргэжил онол, арга зүй, сургалтын технологийг нийслэл, орон нутгийн түвшинд тогтмол зохион байгуулж, арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн нийслэлийн “Зөвлөлдөх баг”-аас шилдэг удирдах ажилтныг шалгарууллаа.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын “ШИЛДЭГ ЗӨВЛӨГЧ УДИРДАХ АЖИЛТАН”-аар :
• Багануур дүүргийн 235 дугаар цэцэрлэгийн эрхлэгч М.Нэргүй
Ерөнхий боловсролын сургуулийн “ШИЛДЭГ ЗӨВЛӨГЧ УДИРДАХ АЖИЛТАН”-аар:
• Нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Ч.Оюунтүлхүүр
• Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн сургалтын менежер Ц.Нямсүрэн
Ерөнхий боловсролын сургуулийн “ШИЛДЭГ ЗӨВЛӨГЧ НИЙГМИЙН АЖИЛТАН”-аар
• Нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан П.Эрдэнэчимэг нар шалгарлаа.
АДМИН








Нийгэм





