Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... байрны дээвэр дээрээс хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 10 сарын 07-ны өдрийн 01:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 2.5 км замыг туулан 01:05 цагт очиход иргэн Х /18 настай, эмэгтэй/ 9 давхар байрны дээвэр дээрээс үсрэх гэж байсныг аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчтэй хамтран 13 минут ажиллаж ярилцаж тайвшруулан 01:18 цагт эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2022-10-07
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






