Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу есдүгээр сарын 26-ны өдөр самар түүхээр 8 хүн явснаас иргэн "Ө" нь есдүгээр сарын 30-ны шөнө 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10.06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг 10.06-ны өдрийн 15:04 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.
Нийгэм | 2022-10-07
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




