Dark Light
Нийгэм | 2022-10-07

Бага насны 2 дүүгээ асран хамгаалдаг охинд өргөө цагаан гэр бэлэглэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 2018 оны төгсөгч Ө.Өлзийнямд 2, 8-р ангийн хоёр дүүгийнхээ хамт амьдрах өргөө цагаан гэрийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр /2022.10.07/ хүлээлгэн өглөө. 

Үсчний мэргэжлээрээ ажиллаж бага насны хоёр дүүгээ асран хамгаалж төрөлх хотдоо амьдрах нөхцөл боломжийг нь ийнхүү бүрдүүлэн өгсөн орон нутгийн удирдлагууд, сургуулийнхаа багш нарт Ө.Өлзийням чин сэтгэлээсээ талархаж  байгаагаа илэрхийллээ. 

Дөрөвдүгээр сургуулийн багш нар зорилтот сурагчдадаа туслахаар аймгийн Засаг даргад хүсэлт гаргасны дагуу Засаг дарга хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн өглөө. 

Хүүхдүүд Дархан сумын 3 дугаар багт эмээгийндээ амьдардаг байжээ. 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19