Dark Light
Нийгэм | 2022-10-07

Кадастрын зургийг нөхөн бүрдүүлэх ажлыг зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2003-2022 онд нийслэлд газар өмчилсөн иргэдийн анхны олголтын кадастрын зургийн нөхөн бүрдүүлэлтийн ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батзориг танилцуулав. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 онд батлагдаж, 2003 оноос иргэнд газар өмчлүүлэх ажил эхэлсэн. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд 205.531 иргэнд 10.928 га газрыг өмчлүүлсэн байна.

Зарим байршлын анх өмчилсөн газрын кадастрын зураг бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртөн мэдээллийн сангаас устсан, харах болон цахим үйлчилгээ үзүүлэх боломжгүй болжээ. Иймээс анхны олголтын кадастрын зургийг хувийн хэрэгтэй тулган нөхөн бүртгэх ажлыг эхлүүлэх хэрэгцээ, шаардлага тулгараад байгааг хэлж байлаа.

Ингэснээр эзэмшиж буй газраа өмчлөх, хамтран өмчлөгч хасуулах, өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт оруулах, газар өмчлөх эрхээ дуусгавар болох зэргийг бүрэн цахимжуулах боломж бүрдэнэ. Мөн газрын цахим биржээр дамжуулан иргэдийн газрыг худалдах, түрээслэх, дуудлага худалдаагаар оруулах боломж бүрдэх. Цахим системийг нэг удаа бүрдүүлснээр цаашид олон жил ашиглах боломжтой болно. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, кадастрын зургийг нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох, хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19