Dark Light
Нийгэм | 2022-10-07

Булган аймгийн баг дараагийн шатанд шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын долоо дахь өдрийн барилдаанд Хөвсгөл, Булган аймгийн бөхчүүд учраа тааран барилдлаа. 

Булган аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөг гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв. Барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө авцгаав.

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /2 даваа/, Д.Амаржаргал /1 даваа/, Б.Түмэндэмбэрэл /4 даваа/, Э.Сумъяабат /5 даваа/, Б.Түвшинтөгс /3 даваа/-тай, сэлгээнд улсын начин Х.Цогтгэрэл /1 даваа/ орж барилдав. 

Хөвсгөл аймгийн багт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /3 даваа/, улсын начин Б.Даваа-Очир /3 даваа/, Ц.Сандагдорж /1 даваа/, аймгийн арслан Э.Баасанжав /1 даваа/, Э.Батсуурь /1 даваа/-тай, аймгийн заан Х.Бөхбаяр сэлгээнд орж барилдлаа. 

Маргааш Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох бол нөгөөдөр буюу 10-р сарын 09-нд Алтан цомын цуврал үргэлжилж, 14:00 цагаас Дундговь аймаг - Багахангай дүүрэгтэй,  18:00 цагаас Сонгинохайрхан дүүрэг –Төв аймгийн багтай өрсөлдөнө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19