Dark Light
Нийгэм | 2022-10-07

Нэр бүхий өмгөөлөгчдийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 36 дугаар ээлжит хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Хуралдаанаар нэр бүхий хоёр өмгөөлөгчийг шүүхийн үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлөхийг оролдож, шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, хараат бус байдалд халдсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан үйлдлийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэв. Улмаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол мэдээлэл гарган шалгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн нэр бүхий 1 шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлэв.

Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах алба

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19