Dark Light
Нийгэм | 2022-10-08

Дархан-Уул аймагт санхүүгийн үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

”E-mongolia” системийн үйлчилгээний нэр төрөл, цар хүрээ нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч Монгол шуудан ХК найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болж байна. 

“Монгол шуудан” ХК нь 2015 оны УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу нээлттэй хувьцаат компани болсноороо бусад төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй, ил тод, үр ашигтай болгоход манлайлал үзүүлж байгаа компани юм. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил, түүний дотор АРД санхүүгийн нэгдлийн оролцоо, дэмжлэг, хөрөнгө оруулалтын үр дүнд Монгол шуудан ХК-ийн өнгө төрх шинэчлэгдэж, үйлчилгээ сайжран, борлуулалт, ашигт ажиллагаа нь 2 дахин нэмэгдэж, хувьцаа эзэмшигчдэдээ 5 жил дараалан ноогдол ашиг тарааж ирсэн нь сайн жишиг болж байна.

Өнөөдөр Монгол Шуудан ХК болон АРД санхүүгийн нэгдлийн хамтын хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт шуудангийн болон санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдэж, орон нутгийн иргэдэд үйлчилж эхэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19