Dark Light
Нийгэм | 2022-10-08

Л.Энхрийлэн хүрэл медалийн эзэн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Ташкент-2022” жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь өдөр залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, “Грандслам”, Гранпригийн аварга, үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд энэ жилийн Тбилисигийн “Их Дуулга”-ын аварга БНСУ-ын 19 настай жүдоч Хүх Мимитэй хүч үзэж "Golden Score"-д торгуулиар цэвэр ялж шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.

Л.Энхрийлэн Монголын эмэгтэй жүдочдоос дэлхийн медальтан болсон 7 дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь Х.Эрдэнэт-Од, М.Бундмаа, М.Уранцэцэг, Ц.Мөнхзаяа, Д.Сумъяа, Б.Мөнгөнчимэг нар дэлхийн татамигаас медаль зүүж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19