Dark Light
Нийгэм | 2022-10-08

Наро Банчэн Хутагт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Монгол улсын баруун бүс, олон ястны өлгий Ховд нутагт хамаг бурхдын нигүүлслийн эзэн Жанрайсиг бурханы догшин дүр Дамдин Янсан бурханыг бүтээж, аравнайлах номын үйл ажиллагаанд оролцохоор VII дүрийн Наро Банчэн Хутагт морилон ирлээ. Энэхүү номын үйл ажиллагаанд Хутагт бээр 10-р сарын 09-нд Дамдин Янсан бурханы аравнай өргөх, их тахилга үйлдэх, нийтэд "Насны авшиг" хайрлах, 10-р сарын 10-нд оюутан залуучуудад зориулсан яриа хийх, урлаг соёл, спорт, сурлагаар бусдыг үлгэрлэн манлайлж суралцаж байгаа 3 оюутны сургалтын төлбөрийг ивээн тэтгэх хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах, 10-р сарын 11-нд Дамдин Янсан бурханыг нийтийн шүтээн болгон нээх нээлтийн арга хэмжээнд оролцох юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19