Dark Light
Нийгэм | 2022-10-09

Зандан ПОП

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын улс төрийн попын хаан, Ж.Батзандан өөрийнх нь хэлснээр Австралийн цөллөгөөс ирээд шинэ уран бүтээлээ толилуулж байна. Ленин цөллөгт байхдаа керосин дэнгийн гэрэлд хувьсгалын тухай ботиудаа туурвисан. Батзандан Австралид элчин зөвлөхийн өрөөний ширээний гэрэл дор маш зузаан ном бичжээ. Уг зузаан номыг өөр хүн бүү хэл өөрөө ч уншиж ойлгоход ч түвэгтэй тийм чухал хувьсгалч бүтээл юм. 

Ж.Батзандангийн энэ удаагийн шинэ поп уран бүтээл хувьсгалын бус хувийн шинжтэй байлаа. Тэрбээр 10-р сарын 5-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг лайв хийж шүүмжилмэгц ахыг нь барьж хорилоо гэж  олны чихийг шуугиулан ярив. Учир зүй, цаг хугацааны хувьд Ж.Батзанданг өдөр 12 цагт лайв хийнгүүт шинэ хонгил гэрлийн хурдаар онгойж, АТГ төрсөн ахынх нь идсэн уусан баримт нотолгоог 6 цагийн дотор олж цуглуулж амжих уу? Лайв хийнгүүт У.Хүрэлсүх утас цохиж, 6 цагийн дотор ах Ж.Бат-Эрдэнэд нь эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн, яллагдагчаар татуулж прокурор нэг бүрчлэн уншиж хянаж амжих уу? Төрийн МАНАН-гийн эсрэг тэмцэгч Ж.Батзандан өөрийн хувийн манантай. Төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ нь нэг яамнаас нөгөө яаманд  дэд сайд болж суудал сэлгэдэг, эднийх  хаана ч, хэзээ ч  нөмрөн хөшиглөж чаддаг хувийн МАНАН-тай. Дүү Ж.Батзанданг лайв хийснээс хойших 6 цагт биш 2021 онд ахынх нь хөрөнгө 8 дахин огцом өссөн. Ж.Батзанданг лайв хийсний дараах 6 цагийн дотор Дарханы хуучин замыг хуулаад, шинэ замын ажил гацаад, тендерт нь будилаан үүссэн гэж үү? Лайваас хойш бүтэн 6 цаг өнгөрчихөөд байхад 200 хан км зам барьж амжихгүй яачихсан улс вэ, гэж бид ердөө хагас өдөр л бухимдаж байгаа бил үү?

Ахыг шоронд хийнэ үү, шонд өлгөнө үү, миний асуудал биш гэж хэлсний учир төдөлгүй тайлагдсан. Ах нь ч биш өөрөө УИХ-ын гишүүн байхдаа туслах Аюулгүй гэдэг хүнээр дамжуулан аюултай юм хийснийг нь шалгаад удаж байгаа юм байна. Капитал банкнаас Аюулгүйн нэр дээр бүртгэлтэй хоёр компани 12 тэрбумын зээл авчихаад төлөөгүй, дампуурсан гэж хаасан. Эхлээд Батзандангийн туслах Аюулгүй нэр дээрх компаниуд аюулгүй дампуурч, араас нь Капитал банк аюултайгаар дампуурсан юм байна. Ж.Батзандан 2018 онд УИХ-ын гишүүн байхдаа Капитал банкны дампуурлын талаар хэлэлцэхэд “ Өө, жамаараа дампуурч байгаа банк дампуурвал дампуураг дээ” гэж халаглан хөөрхийлж, ихэд дуртайгаар маань тарни уншиж байжээ. Өөрөө хамт нураачихаад “Өө, жамаараа унавал унаг дээ” гэж гагцхүү попын хаан, улс төрийн интертайнмент ноён оргил л хөмсөг атируулан, хоолой шахан хэлж чадна. Ж.Батзандан ахынхаа биш өөрийнхөө төлөөгүй зээлийн хэргээр баривчлагдаад байна. “Жамаараа баригдвал баригдаг дээ” ч гэлтэй биш. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10