Бие биенээ харилцан хөөсөөр удаж байгаа АН-ын тэтгэврийн насны голдуу хүмүүс хотын хамгийн тансаг Шангрила буудалд үнэтэй шарз шимэцгээн, зоог барьж зургаа авахууллаа. Зурагт тайлбар өгөх уралдаанд “Юрийн галавын цэцэрлэг Монголд” “Үлэг гүрвэл яснууд Шангрилад”, “Үлгэрийн баатрууд амилсан нь”, “Эргэн дурсахуйн зоог”, “Өвгөн партизаны яриа” гэх мэт тайлбарууд шалгарсан байна.
АН-ын эвлэрлийн төлөө энэ харимал биеэ ч үл хайрлан виски ууж, ходоодоо эс гамнан зоог барьсан эрхэм хүндэт зочид төлөөлөгчдийн голд экс Еөк Ц.Элбэгдорж хүзүү сунган зогсоно. Тэрбээр АН-ын нэрээр 2 удаа Ерөнхий сайд, 2 удаа Ерөнхийлөгч болж байсан ч АН-ын дарга Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж байсан юм. АН-ыг нэг бус удаа удаа оршуулж, эмгэнэлийн мэдээг нь бичиж, Баабар бага зэрэг ичингүйрсэн маягтай хамгийн захад зогсчээ. Улсын тагнуул хэмээх тусгай албаны генерал Б.Хурц тоон дотор үсэг гэдэг шиг улс төрийн намд орчихсон байж байна.
888 төслийн удирдагч, Монгол төрийн галыг тайланд хүүхнээр асаалгагч, их зайран Батбаяр хэмээх Бортуун, жинхэнэ монгол төрийн хар хүн Да.Ганболд, С.Баярцогт, казино Д.Баттулга, Д.Эрдэнэбат болон цэрэгт явж үзээгүй улсын баатар Э.Бат-Үүл нарын зэрэг төрийн ордон, төрийн шорон хоёрын хооронд аялан явагчид, бүлгээс хөөгдсөн ч бүлгээ хөөсөн, бүлгийн дарга Д.Ганбат, хавиргатай караоке төслийн дуучин Б.Пүрэвдорж нарын зэрэг олныг баясгагч, түмнээс төгөлдрүүд чимэг нэмсэн байна. Хэрүүлийн хоёр алим болсон С.Эрдэнэ, Х.Баттулга нар одоохондоо хамт зураг авахуулах хэмжээнд хүрээгүй гэж үзсэн үү, биеэр ирээгүй, бие төлөөлөгчдөө явуулсан байна. Зурган дээр биеэр байгаа болон бие төлөөлөгчдөө явуулсан хүмүүс бие биенээ АН-аас 1-ээс 12 удаа харилцан хөөсөн түүхтэй. С.Эрдэнэ нөгөө талаа бүгдийг нь хөөсөн бол С.Эрдэнийг өөрийг нь 2 жилийн өмнө хөөчихсөн юм байна. С.Эрдэнэ Ц.Туваанд тамгаа өгчихөөд, буцааж өгөхгүй болохоор нь хуучин тамгатай нь хөөгөөд, шинэ тамга хийлгэж авсан байна. Харин нөгөө тал нь С.Эрдэнийг шинэ тамгатай нь цуг хөөсөн гэж мэдэгддэг. Д.Ганбат гишүүн бүлгээ хөөсөн бол бүлэг нь Д.Ганбатыг хөөсөн. О.Цогтгэрэл нь Д.Ганбатыг өрөөнөөс нь хөөсөн бол Д.Ганбат нь О.Цогтгэрэлийг бүлгээсээ 10 гаруй удаа хөөсөн байна. О.Цогтгэрэл нь өрөөнөөс хөөсөн эсэх тухайгаа сэтгүүлчдэд та нартай энд тааралдсан болоод яриа өгчихье гэх мэтээр хөөцөлдөх дуртай болсон байна. АН-ынхан бие биенээ хөөсөөр байгаад гэр тойрч хөөцөлдсөн багш, шавь хоёр шиг болж, хэн нь хэнийгээ хөөснөө ч мэдэхээ больсон байна. Эгэл жирийн гишүүд нь бие биенээ хөөлгүй, эвлэрэхийг шаардсаар байна. Гэхдээ үлгэрийн баатрууд амилснаар үлгэр эхэлдэг бил үү, төгсдөг бил үү? л гэдэг байна.
АДМИН








Нийгэм







