Бурхан багшийн сургаал айлдварын эмхэтгэл "Зарлигийн хураангуй" буюу Ганжуурыг БНЭУ-ын Индира Гандийн нэрэмжит Урлагийн үндэсний төвөөс "Судар бичгийг хамгаалах хөтөлбөр"'-ийн хүрээнд хэвлэн гаргасан байдаг.
Энэхүү Ганжуурын цоморлог дээжийг бурхан багшийн өлгий нутгаас Монгол Улсад бэлэг болгон өргөн барьжээ.
Ганжуурыг дахин хэвлэх төсөл амжилттай хэрэгжиж намрын дунд сарын шинийн 15-ны билигт сайн энэ өдөр иж бүрдэл Ганжуурын 50 ботийг Монголын сүм хийдүүд, Соёлын яам, Шинжлэх ухааны академи, Хэл шинжлэлийн хүрээлэн, Философийн хүрээлэн, Улсын төв номын тэргүүтэй уламжлалт өв соёлоо сэргээх, судалгааг хөгжүүлэх, иргэдээ соён гэгээрүүлэх үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудад гардуулж өглөө.


АДМИН








Нийгэм







