Өнгөрөгч амралтын өдрүүдээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэйчүүдийн хорих ангийн гурван давхраас эрэгтэй хүн унаж гэмтсэн гэсэн мэдээлэл гарсан юм.
Тус асуудлаар ШШГЕГ-аас тодруулахад:
Баянзүрх дүүргийн 21-р хороо Эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангийн ойролцоо байрлах баривчлах байрнаас хүн унаж гэмтсэн тохиолдол гарсан. Түүнээс хорих 407-р ангид тийм асуудал гараагүй. Дээрх баривчлах байранд зөрчлийн хэргээр хорих шийтгэл авсан хүмүүс саатуулагддаг. Тус хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа бөгөөд унаж бэртсэн иргэдийн биеийн байдал хэвийн ГССҮТ-д эмчлүүлж байна хэмээлээ.
АДМИН








Нийгэм







