Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум Оргих багийн Гурван шар гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т 09.26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явсанаас иргэн Ө нь 09.30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10.06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Алтанбулаг сумын харьяат иргэн Ө/43 настай, эрэгтэй/-ыг 10.09-ний өдрийн 07:30 цагаас 19:45 цаг хүртэл Оргих багийн “Доод хоолой” гэдэг газраас зүүн урд зүгт 15 км-т, “Тамгын хоолой” гэдэг газраас урд зүгт 20 км-т, Цагааннуурын эрэг дагуу 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.10-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АДМИН







Нийгэм




