Dark Light
Нийгэм | 2022-10-10

О.Цогтгэрэл: "Халамж" улс орны хөгжлийг хойш татаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан. Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус мэдээлэлд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ: 

Халамж гэдэг зүйл улс орны хөгжил дэвшлийг хойш нь татлаа. Халамжийг буруу гэсэнгүй зорилтот эзэндээ очиж байна уу гэдэгт анхаарах нь чухал. Халамжаас дутуугүй эдийн засгийг гажуудуулж зүйл бол ТАТААС юм. 

Хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамж байна. Харин төрөөс  ААН-үүдийг дэмжих болон бусад төрлийн татаас бүгд нийлээд 985 тэрбум төгрөгт хүрсэн. Халамжаас 50 хувь илүү мөнгийг татаас хэлбэрээр төрөөс аж ахуйн нэгжүүдэд өгч байна. Тэгэхээр ерөнхий сайдаас ягаан хуудас явуулж асуулга асууна. 

Үзэл баримтлалын хувьд яг ямар зүйлд татаас олгох ёстойг тогтмоор байна. Халамжаас илүү татаасын эдийн засаг манай улсад бий болсон. Даргын бизнес татаастай ардын бизнес нь дарамттай байгаа юм биш биз? Тулгамдаж буй асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд болон мэргэжлийн хүмүүсийг оролцуулан энэ долоо хоногтоо хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна хэмээлээ 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10