2021 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба халагдах ёслол болно. Цэрэг халагдахтай холбогдуулан зарим томоохон аж ахуйн нэгж, компаниуд хугацаат цэргийн алба хаагчдад ажлын байр санал болголоо.
Үүний нэг нь “Шилэн хийц” ХХК бөгөөд компанийн захирал Д.Гантулга үйл ажиллагааныхаа онцлогийг удахгүй бэлтгэлээр халагдах Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат цэргийн алба хаагчдад танилцуулж, хэд хэдэн ажлын байр санал болгосон юм.
Тэрбээр “Цэргийн албаа хаасан эрчүүдийг ажилд авах дуртай. Хандлага, хариуцлага, ёс зүй, итгэл даах чадвараараа тэд эрхгүй ялгарч чаддаг юм. Үүрэг хариуцлагаа ухамсарласан учраас л цэргийн албаа хааж байгаа эрчүүд шүү дээ. Манайд ажилладаг залуусын маань цөөнгүй хэсгийг хугацаат цэргийн албаа хаасан эх оронч эрчүүд эзэлж байна” хэмээгээд түрүүч, байлдагч нарт гарын бэлэг гардуулан өгсөн юм.
АДМИН








Нийгэм







