Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т 09.26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явснаас иргэн Ө нь 09.30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10.06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг 10.10-ны өдрийн 07:30 цагаас 17:00 цаг хүртэл Оргих багийн Гурван шар гэдэг газраас баруун зүгт Нарангийн даваа гэдэг газар хүртэл 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм | 2022-10-11
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







