Dark Light
Нийгэм | 2022-10-11

И.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Прокуророос иргэн И.Мөнхжаргалыг “...цахим хуудас буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг тараасан” /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэж үзэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө энэ хэргийн хохирогч МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хэргийг шийдвэрлэж байгаа шүүгчээс татгалзах тухай хүсэлт”-ийг гаргажээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлэх журамтай байдаг.

Иймд, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, дараагийн шүүх хуралдааны товыг гурав хоногоос доошгүй хугацааны өмнө оролцогчид мэдэгдэхээр шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10