Dark Light
Нийгэм | 2022-12-19

ЭХЭМҮТ: Төрөлтийн үед шингэн хальслах ажилбар хийгдэх үед зурагдах шарх үүссэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭХЭМҮТ-ийн эх барих эмч нар алдаа гаргаж, нярайн толгойн орой хэсгийг претикээр зүссэн гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тараад буй. Уг асуудлаар албаны эх сурвалжаас тодрууллаа.

ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Цолмон: "Өчигдөр нэг ээжийн өөрийн цахим сүлжээнд тавьсан постыг харсан. Энэ талаар судалж үзсэн. Энэ нь 2019 онд манай эмнэлэг дээр гарсан тохиолдол байсан. Тухайн төрөлтийг эрчимжүүлэх зорилгоор ураг орчмын шингэн хальслах гэсэн ажилбар хийгдсэн бичлэг байсан. Бүх ажилбарын үед эрсдэл гэдэг зүйл байдаг. Тухайн тохиолдол бол ураг орчмын шингэн байхгүй байсан учраас ажилбар хийх үед зурагдаж шарх үүссэн. Претикээр зүссэн зүйл огт байхгүй. Монгол гэлтгүй олон улсад энэ төрлийн ажилбарыг хийдэг нэг стандарт бий. Тэр стандартын хүрээнд  1мм-ийн урттай ариун зүүгээр энэ ажилбарыг хийсэн" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10