Dark Light
Нийгэм | 2025-07-02

40 ХЭМИЙН ХАЛУУН БОЛ ЕВРОПТ БАЙГАЛИЙН ГАМШИГ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монголд 35, 38, бүр 40 хэм хүрч байхад хүмүүс “хөөрхөн халж байна даа” гээд л инээгээд явж байна. Гэтэл Европт бол бүр улаан аюул зарлах халуун шүү дээ. 35 хэм хүрлээ бол оффис, сургууль, цэцэрлэгийг хааж, нийтийн тээвэр нь зогсоно. Иргэнээ тэд ингэж хамгаалж байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, хүмүүс гудамжинд муужирч эхэлнэ, тэнд. Манайд бол "нарлаг өдөр" байна, "наршиваа" гээд л явж байна.

Хэт халалт гэдэг чинь инээдэм биш, амь настай холбоотой асуудал.

  • Франц 2003 онд халуунд 15 мянган хүнээ алдсан.

  • Испани 2022 онд 4,600 хүн халуунд хорвоог орхисон.

  • Англи 2022 онд анх удаа 40 хэм хүрээд тээвэр зам хазайж, 3,000 гаруй хүн нас барсан.

Тэдний үхэж үрэгдээд байгаа халуунд бид бол байнгын амьдардаг. Гэхдээ “зүгээр ээ, манайх хуурай уур амьсгалтай шүү дээ” гээд л өнгөрөөдөг.

Гэхдээ Монголд ч аюултай юм болдог

  • Нарны цохилт

  • Дулааны цочрол

  • Усгүйдэл

  • Зүрхний хямрал

  • Хөдөө бол бүр аюул: сүүдрэвч алга, ус алга, ойлголт ч алга.

2023 онд гэхэд Дорнодод гурван хүн халуунд сөхрөөд эмнэлэгт хүргэгдсэн. Энэ бол тохиолдлоор мэдэгдсэн хэдхэн жишээ. Манайх европууд шиг нарийн тооцоолол бараг гаргахгүй дээ. Хэт халуун нүүрлэсэн үед даралт, зүрхээр олон хүн мөнх бусыг үзүүлж байгаа. Тэдний аминд хэт халалт шууд утгаар нөлөөлдөг. Энийг бүртгэлжүүлэх боломжтой ч, бид хүсэхгүй байна.

Европт ингэж ангилдаг, харин бид зүгээр тоодоггүй

  • 30-33°C → Шар анхааруулга

  • 34-37°C → Улбар шар

  • 38°C ба түүнээс дээш → Улаан код буюу амь насанд аюултай

Харин Монголд 39°C бол “ногоон гэрэл” шүү дээ. Бүр болохоо байвал голын эрэг рүүгээ майхан саваа аваад гарчихна. Гэхдээ цаашид анхаарах ёстой л асуудал. Бидэнд,

  • Хэт халалтын талаар ямар ч анхааруулгын систем алга

  • Сүүдрэвч, ундны усны цэг байхгүй

  • Хүмүүст нарны цохилт, усгүйдэл гэж юу болохыг хэлж өгдөггүй

  • Онцгой үед юу хийх талаар төлөвлөгөө, заавар ч алга

Халуунд үхнэ гэдэг тэнэг үхэл. Харахад эрүүл хүн ч шууд хөл дээрээ сөхөрч мэднэ.

Иймд:

  1. Хэт халалтыг өнгөөр ангилсан систем гарга

  2. Хотод, сумдад сүүдрэвч, усны цэг хий

  3. Иргэдэд энгийн ойлголт өг

  4. Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажилла

“40 хэмийн халуунд шорлог болох нь төрд хамаагүй, харин чамд л хамаатай”

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02