Dark Light
Нийгэм | 2025-07-19

Г.ЗАНДАНШАТАР: ТАВАНТОЛГОЙ АВЛИГА, ЦАВЧАА, ШАХААНЫ УУРХАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд Эрдэнэс Тавантолгой ХК-д ажиллаж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас тодрууллаа.
-Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоогоод байгаа. Газар дээр нь ажиллахад нөхцөл байдал ямар байна вэ?
-Тавантолгой бол стратегийн орд газар. Монголын нийт ард иргэд 1072 хувьцаа эзэмшдэг. Ийм учраас төр, ард иргэдийн төлөөллийг хангах зорилгоор Бүрэн эрхт төлөөлөгчийн долоон хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл томилж, Онцгой дэглэм тогтоосон. Газар дээрээ үр ашиггүй олон асуудлууд байна. Нэгдүгээрт, Тавантолгой ард иргэдийн оролцоотой, ард түмний мэдлийн уурхай байх ёстой болохоос биш авлигын уурхай байж болохгүй. Цавчаа, шахааны уурхай байж болохгүй. Ийм шаардлага тавьж сахилга, дэг журмыг чангатгах, зардлыг 50 хувиар бууруулах үүрэг даалгавар өглөө. Хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бүх ТНАЛТ гэж нэрлээд байгаа нүүрс татан авалтын төв, баяжуулах үйлдвэрт саад бэрхшээлийг бүгдийг шийдвэрлэх, чиглэл удирдамж гаргаж бүх сайдуудтай хамт ажиллалаа. Яамд хоорондын, салбар хоорондын уялдаа зохицолдоо алдагдсан байна. Баяжуулах үйлдвэрийг уурхайгаас 12 км зайтай барьснаар асар их алдагдал хүлээж илүү зардал гаргаж байна. Конверийн 280 тэрбум төгрөгийн үргүй зардал гаргаж байна гэх мэт үр ашиггүй зардлууд, ТНАЛТ-тай холбоотой асуудлыг хянаж шалгах АТГ-ын гурван төлөөлөгч томилж, ажлын хэсэг байгуулан ажиллуулж, хууль хяналтын байгууллагаар шалгах үүрэг даалгавар өглөө. Авлигагүй, эрүүл засаглалтай, үр ашигтай компани болох гурван сарын хугацаатай даалгавар өгч Бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөлийг томилж байна. Дээр нь санхүүгийн үйл ажиллагааг хянах аудитын ажлын хэсгийг томилон ажиллуулж, ХЗДХ-ийн яамнаас ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй, үр ашиггүй алдагдалтай бүх гэрээ хэлэлцээрийг шалгах, ил тод болгох, мэдээлэх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх үүрэг өгөгдөж байгаа. Ингэснээр нүүрсний экспортод учирч байсан бүх гох, саад, дэгээнүүд байхгүй болж, хүнд суртал чирэгдэлгүй нүүрсний экспорт сайжрах бололцоог хангана. Ойрын хоёр жилд нүүрсний экспортыг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс баяжуулах үйлдвэрүүд, технологийн шийдлүүдийг цогцоор шийдэх цогц баг ажиллаж байна. Бүгд нэг баг болж ажиллан, зөв засаглалыг бий болгоно. 
-Зорилтот хугацаанд шаардсан үр дүнд хүрэхгүй бол ямар хариуцлага тооцох вэ?
-АТГ байнгын хяналт тавин ажиллана. Хэрвээ бодит үр дүнд хүрэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ.  
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14