Dark Light
Спорт | 2025-11-18

КОФЕ НЬ ДОПИНГТОЙ БАЙСНААС БОЛЖ ЭРХЭЭ ХАСУУЛСАН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Монголын үндэсний допингийн эсрэг төвийн гадаад харилцаа хамтын ажиллагааны дарга С.Зүчиэс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
 
Тэрээр, 2007 онд Монгол улс ЮНЕСКО-ын “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдсэнээрээ зөвхөн тамирчдын допинг хэрэглээтэй тэмцэх биш, зарж борлуулж, оруулж ирж байгаа хууль бус эргэлтийг үйлдэж байгаа этгээдүүдтэй тэмцэх үүргийг давхар хүлээсэн байдаг. Үүний хүрээнд 2022 онд ЗГ-аас баталсан “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн дагуу “Допингийн эсрэг үндэсний зөвлөл” байгуулагдсан.
 
Өнгөрсөн онд 8 орчим кг бодисыг зогсоож байсан. Энэ оны 10-р сарын 27-ны өдөр Станбул-Улаанбаатрын чиглэлд их хэмжээний допинг хураагдсан. Хууль хүчний байгууллагууд илүү сайн ажиллаж байна гэж харж байна. Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж допингийн хэрэг, маргааныг шийддэг болж байгаа. Допинг зарах нь Монгол улсад хуулиар хориотой зүйл. Энэ төрлийн бодис худалдан борлуулах нь нэгээс таван жилийн хорих ялтай. Хил дээр хураагдсан допингийн хайрцаг дээр нь хүн хэрэглэж болохгүй гэсэн анхааруулгатай байсан. Мөн бодисуудын шошгыг нь хуулж оруулж ирээд байна. Юу зарж, авч байгаагаа мэдэхгүй аюултай нөхцөл байдал үүсээд байгаа. Монгол улсын эрүүгийн хуулийн 20.14-т даасны дагуу хүний эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хуурамч, хугацаа дууссан эм, түүхий эд, био  бэлдмэлүүдийг экспортлох, импортлох, худалдаалах, түгээх үйлдэлд хариуцлага тооцдог.
 
Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнүүд хүнд үзүүлэх үйлчилгээгээ нэмэхийн тулд бодис нэмсэн байдаг юм. Тураах кофе нь допингтой байснаас болж тамирчин эрхээ хасуулсан тохиолдол бий. Хүний хоолны дуршлыг дардаг бодис нь допингд тооцогдсон. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эм бэлдмэл хэрэглээгүйн улмаас хүмүүс их хохироод байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23