Dark Light
Эрүүл мэнд | 2026-06-30

ТӨСЛИЙН БАГ ХӨСҮТ-Д АЖИЛЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Төв Азид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зоонозын халдварт өвчний эрсдэлийг бууруулах (CBRN P109)” төслийн баг ХӨСҮТ-д ажиллалаа. 
Монгол Улс нь Европын Холбооны CBRN CoE санаачилгын хүрээнд хэрэгжиж буй “Төв Азид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зоонозын халдварт өвчний эрсдэлийг бууруулах (CBRN P109)” төслийг хэрэгжүүлэх юм. Тус төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нэмэгдэж буй биологийн болон нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, ялангуяа зоонозын халдварт өвчний тархалт, нөлөөллийг хязгаарлах чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой юм. 
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, цаг агаарын эрс тэс үзэгдлийн нөлөөгөөр халдварт өвчний тархалтын хэв шинж өөрчлөгдөж, зоонозын өвчний эрсдэл нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь хүний болон мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэндийн тогтолцоонд бодитой нөлөө үзүүлж байгаа бөгөөд цар тахлын туршлагаас харахад үндэсний бэлэн байдал, байгууллага хоорондын уялдаа холбоог цогцоор нь бэхжүүлэх шаардлага нэн чухал хэвээр байгаа билээ.  
Тус төсөл нь 2025–2028 оны хугацаанд Европын Холбооны санхүүжилттэйгээр хэрэгжих бөгөөд бүс нутгийн улс орнуудыг хамруулсан, олон улсын байгууллагуудын хамтын оролцоотой хэрэгжих онцлогтой. Монгол Улсад хэрэгжих хүрээнд төслийн баг 2026 оны 6 дугаар сарын 30-ны  өдөр ажиллаж, зоонозын өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээний өнөөгийн тогтолцоонд үнэлгээ хийх, цаашдын чадавх бэхжүүлэх чиглэлийг тодорхойлох, олон улсын сайн туршлага, арга зүйг нэвтрүүлэхэд хэрхэн ажиллах талаар ба “Нэг эрүүл мэнд” хандлагыг бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчны салбаруудын уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлд санал солилцлоо.  
Уулзалтад ХӨСҮТ дэд захирал Б.Азжаргал, Эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр гадаад харилцааны албаны дарга О.Батбаяр болон холбогдох албадын төлөөлөл оролцлоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16