Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Баянхонгор суманд баригдсан Багш хөгжлийн ордны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллалаа. Улсын комисс үүрэг даалгаврын биелэлтийг шалган, тус барилгыг байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэв.
Тус барилгын ажлын гүйцэтгэгчээр "Бүрэн-Одод" ХХК шалгарч, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн бөгөөд зураг төслийг "Прайм Проект" ХХК боловсруулав.
Уг төсөл, арга хэмжээг 2024-2026 онд хэрэгжүүлэхээр улсын төсөвт хөрөнгө баталсан.
Баянхонгор аймаг 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан бөгөөд нэрлэсэн жилдээ багш, боловсролын салбарын хөгжлийг дэмжих шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлсэн Багш хөгжлийн ордны барилгыг ашиглалтад оруулж байна.
АДМИН







Нийгэм






