Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгэлтэй, Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй автобус, 8-аас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хурлын зочдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээн сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулна.
Энэ хүрээнд Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгэлтэй, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 2.3.3-д заасан “Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш суудалтай” тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, замын хөдөлгөөнд хэвийн оролцоно.








Нийгэм




