Dark Light
Нийгэм | 2026-08-15

COP17-Д ОРОЛЦОХООР РАМСАРЫН КОНВЕНЦЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Мусонда Мумба COP17 бага хуралд оролцохоор Монгол Улсад ирж, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяртай уулзлаа.

Монгол Улс Рамсарын конвенцод 1998 онд нэгдсэн бөгөөд одоогоор 1.43 сая га талбайг хамарсан олон улсын ач холбогдол бүхий 11 намгархаг газартай. Уулзалтаар ус, намгархаг газрын хамгаалал, гангийн тэсвэрлэх чадвар, нүүдлийн шувууд болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Түүнчлэн Монголын хуурай, хагас хуурай бүсийн экосистемд ус, намгархаг газрын ач холбогдлыг онцолж, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдолтой тэмцэх бодлоготой уялдуулах шаардлагатай талаар санал солилцжээ.

Мусонда Мумба мөн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зочилж, судлаачид, төрийн албан хаагчид, идэвхтэн иргэд, сурагч, оюутнуудтай уулзсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00