Dark Light
Гадаад | 2026-08-15

АНУ ROBLOX-ИЙГ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын "Roblox" тоглоомын платформ дээр хүүхдийн эсрэг бэлгийн шинжтэй гэмт хэрэг гарсан байж болзошгүй асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснээ мэдээллээ.

Энэ талаар Миссури мужийн Бүгд найрамдах цэгийн сенатор Жош Хоули, Иллинойс мужийн Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар мэдэгдсэн байна.

Сенаторууд "Roblox" платформ дээр насанд хүрэгчид хүүхдүүдтэй танилцсаны дараа тэдний эсрэг бэлгийн болон бие махбодын ноцтой хүчирхийлэл үйлдсэн хэд хэдэн тохиолдлыг онцолжээ.

"Roblox нь манай хүүхдүүдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлаас илүү ашиг орлого, идэвхтэй хэрэглэгчийн үзүүлэлтийг урьтал болгож байна. Платформ дээр гарсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг Конгрессоос шалгах ёстой" гэж сенаторууд мэдэгдэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00