Dark Light
Гадаад | 2026-10-30

ДОНАЛЬД ТРАМП REUTERS АГЕНТЛАГИЙН СЭТГҮҮЛЧИЙГ “ЧИ БОЛ СЭЖГИЙН АМЬТАН” ХЭМЭЭН ЗАГНАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 11 дүгээр сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгуулийн ухуулга сурталчилгааны сүүлийн хоёр цуглаанаа цуцалж байгаагаа мэдэгдлээ. Бүгд найрамдах намын Үндэсний хорооноос (RNC) мэдээлснээр, Канзас болон Айова мужуудад товлогдсон байсан биечилсэн уулзалтуудыг цуцалж, оронд нь олон тооны цахим "телецуглаан" (telerallies) зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Уг цуцлах шийдвэрийн дараа Вашингтонд буцаж ирсэн Дональд Трампаас Reuters агентлагийн сэтгүүлч Жэйкоб Богаж (Jacob Bogage) "Аялахаас ядарсандаа цуглаанаа цуцалж байгаа юу" гэж асуухад 80 настай Ерөнхийлөгч маш ихээр уурсаж, дургүйцлээ илэрхийлэв. Тэрээр сэтгүүлчид хандан "Ийм асуулт асууж байгаа чи өөрөө өвчтэй, чи бол сэжгийн амьтан, өөрийгөө жаахан хэлбэр галбирт оруул, чи маш аймшигтай харагдаж байна. Миний бие зүгээр, төгс байна" хэмээн хараал зүхэл дурдан хариулжээ.

Бүгд найрамдахчууд Конгресст хяналтаа үлдээхийн тулд ширүүн өрсөлдөж байгаа бөгөөд Дональд Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч хэдий ч 10 дугаар сарын турш өдөр бүр шахуу цуглаан хийж, маш шахуу хуваариар ажилласан юм. Намын хорооны мэдэгдэлд Канзас, Айова мужуудад Бүгд найрамдах намын байр суурь хэдийнэ баттай, хүчтэй болсон тул биечилсэн уулзалтыг цуцалсан гэж тайлбарласан бөгөөд Трампын сонгуулийн хамгийн сүүлийн хаалтын цуглаан Баасан гарагт Флорида мужид болохоор товлогджээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08