Dark Light
Нийгэм | 2026-10-30

12, 1, 2 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 12 сараас 2027 оны 2 дугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.

Арванхоёрдугаар сар:

Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 
Нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр лон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
 
Нэгдүгээр сар:
Агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр лон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр лон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
 
Хоёрдугаар сар:
Агаарын дундаж температур Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр лон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төвийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр лон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
 
ЗӨВЛӨМЖ
12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур лон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Харин 1 болон 2 дугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас 1 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, 2 дугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж, малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08