2026 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.
Хур тунадас: 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 02-нд Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 04-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0....-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8....-13 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 31, 11 дүгээр сарын 04-нд бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31, 11 дүгээр сарын 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -6...-11 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН



Нийгэм




