Dark Light
Нийгэм | 2025-04-17

ТӨВ ЦЭВЭРЛЭХ 43.8% ЦЭВЭРЛЭСЭН БОХИР УСЫГ ТУУЛ ГОЛД НИЙЛҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын Туул голын дагуух усны чанарын хяналт шинжилгээний цэгүүдэд хөтөлбөрийн дагуу Уубулан, Налайх, Сонгино дээд, Сонгино доод, Хадан хясаа зэрэг нийт 5 цэгээс 2025 оны 2 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд дээж авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.  

Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлтийг 2024 оны мөн үетэй харьцуулсан байдлаар Зураг 1-т харууллаа. 

Зураг 1. Туул голын дагуух зарим цэгийн усны цахилгаан дамжуулах чанар, uS/см 

Picture 

Улаанбаатар хотоос дээш болон хотын орчимд усны цахилгаан дамжуулах чанар /ЦДЧ/ 99-111мкСи/см, Улаанбаатар хотоос дооших Сонгино доодоос Хадан хясаа хүртэл 849-1072 мкСи/см (Зураг1) байна. 

       Хүснэгт1. Туул голын усны гол ионуудын агууламж 

Туул голын дагуух ерөнхий хатуулгыг А.Е.Посоховын ангиллаар авч үзэхэд Уубулан, Сонгино дээд хяналт-шинжилгээний цэгүүдэд 1.04-1.14мг-экв/л, Сонгино доодоос Хадан хясаа цэгүүдэд 1.58-4.58 мг-экв/л буюу Боломжийн зөөлөн ус ангилалд байна. Ерөнхий эрдэсжилт 284-907мг/дм3 буюу Их эрдэсжилттэй (Хүснэгт 1) хэмжээнд байна. 

           Хүснэгт 2. Туул голын усны биогенийн нэгдлүүдийн агууламж  

Шинжилгээний дүнгээс харахад (Хүснэгт 2) голын ус саармаг орчинтой (рН=7.79-8.12), Улаанбаатар хотоос дооших цэгүүдэд биогенийн үзүүлэлтүүдийг Усны чанар: Ерөнхий шаардлага MNS4586:2024 дахь хүлцэх агууламжтай харьцуулахад биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж ХА-аас дахин 47.2-64.8 дахин давсан (Зураг 2), аммонийн азот (NH4) 40.9-170.6 дахин (Зураг 3), нитритийн азот (NО2) 32-43 дахин их байна (Зураг 4) бөгөөд Сонгино доодоос Хадан хясаа цэгийн орчимд ОНЦГОЙ ИХ БОХИРДОЛТОЙ ТҮВШИНД БАЙНА.-д байна.  

 Picture

Зураг 2. Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5-)ийн агууламж, мг/л  

2. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ

2025 оны 2 дугаар сард Улаанбаатар хотын хаягдал ус цэвэрлэх 4 цэвэрлэх байгууламж /ЦБ/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгүүдээс нийт 8 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS4953:2015 Хаягдал ус-ны стандарт дахь хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-тэй харьцуулан Хүснэгт 3-т үзүүллээ.  

Хүснэгт 3. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын шинжилгээний дүн 

Шинжилгээний дүнгээр төв цэвэрлэх байгууламж 43.8%, Нисэх цэвэрлэх байгууламж 99.2%, Био орон сууц цэвэрлэх байгууламж 96.4%-ийг цэвэрлэсэн хаягдал бохир усыг Туул голд нийлүүлсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14