Dark Light
Нийгэм | 2025-11-21

ХОНЬ: ЭРҮҮЛ АГААРТ САЙН АМАР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эрүүл агаарт сайн амар. Биеийн хүчний ажлаа багасга. Аялалд явах нь олон танилтай болох мөн хуучны харилцаа холбоогоо сэргээх зэрэг боломж олгоно. Хайр дурлалаас болж ухаангүй үйлдэл хийвэл дараа нь өөрөө ч гайхширах болно. Ганц бие хүмүүс хайр дурлалын асуудлаар хууртаж болзошгүй байна.
 
Үхэр: Ойр дотнын хүмүүсийн нөхөрсөг хэвийн харьцаа эргэн ирнэ. Бүх харилцаандаа буруутай үйлдэл гаргахгүйг хичээ. Нийгмийн хэв журмыг бүү зөрч. Таны дур булаам байдал ажилд тань багагүй амжилт авч ирнэ. Бусдын худал мэдээлэлд бүү автаарай.
 
Ихэр: Амьдралд хөнгөн хуумгай хандах байдал илэрнэ. Од эрхсийн эрхшээлээр та эрч хүчээ гамнах нь ажлаа цалгардуулахад хүргэнэ. Хүүхдүүддээ анхаарал тавьж, зөвлөх хэрэгтэй байна. Эрүүл мэнддээ анхаараарай. Ханиад, хамрын хөндийн өвчинд бие махбод эмзэг байна.
 
Мэлхий: Таны бусдыг татах чадвар сайн байна. Нийтэч зан тань олон хүнд таалагдана. Аливаа харилцаа холбоо тогтоох болон мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагаа маш үр дүнтэй байх болно. Харин санхүүгийн асуудалд болгоомж хэрэгтэй. Хэрвээ ямар нэг сэжиг төрвөл сайн шалгахад гэмгүй үе.
 
Арслан: Өнөөдөр мурий тавих, аз үзэх хэрэггүй. Үнэт зүйлсээ сайтар хямгадаж, хэл амнаас сэргийл. Хайртай хосуудын харьцаа ч таагүй байгаа тул тохиолдлын хүмүүстэй бүү танилц. Таагүй үр дагавар бий болгоно. Хайр дурлалын харилцааны хямралыг энгийн зүтгэлээр шийдэж чадахгүй л болов уу.
 
Охин: Мэдээлэл, туршлага солилцоход таатай өдөр байна. Таны хэлэх үг хийх үйлдэл бусдын анхаарлын төвд байна. Танилын хүрээллийн нөлөөг дахин тунгааж үз. Аливаад аз турших, яаруу шийдвэр гаргахаас зайлсхий. Эрүүл мэндийн байдалдаа анхаарах хэрэгтэй байна.
 
Жинлүүр: Өөрийнхөө дуртай зүйлийг хийж, өөрийгөө баярлуул. Гэвч зугаа цэнгэлийг хэтрүүлбэл зарлага өсөхийг анхаар. Өөртөө хир итгэлтэй байхаас таны эрүүл мэнд болон амьдралын түвшин хамаарна. Ах дүү, хамаатан саднуудтайгаа уулзах шаардлага тулгарна.
 
Хилэнц: Сонирхолтой үйл явдалтай учирч магадгүй. Элдэв ёс заншил, шашин номын үйл судалж, хий юм сэтгэхээ багасга. Аль болох энгийн байж найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ сэтгэлээ уудлан ярилцахад сайн өдөр. Та өрөвч зөөлөн сэтгэлтэй байх тул бусдын зовлонг эмзгээр хүлээн авч, туслахад бэлэн байгаагаа харуулна.
 
Нум: Шинэ ажлын байр хайх, гэр бүлийн харилцаагаа сайжруулах зэрэгт таатай өдөр. Хосуудын харьцаа хэр сайн байх нь олон зүйлээс хамаарна. Хайр дурлал бол нандигнан хайрлах ёстой эмзэг зүйл юм. Гэр бүлийн туршлага гэдэг бол үнэлж баршгүй үнэт зүйл гэдгийг сайн ойлгоно.
 
Матар: Уламжлалт бус арга барилд болгоомжтой ханд. Олон нийтийн өмнө таны хэлсэн үг бусдад таалагдахгүй. Энэ өдөр нийгмийн байр суурь ба материаллаг байдлаа бэхжүүлэхэд илүү анхаар. Эрүүл мэндийн асуудал гарна. Энэ үед бусдад тус болсон эмчилгээ танд тохирохгүй байж болно. Нарийн мэргэжлийн эмнэлгийн хяналтад орох шаардлагатай.
 
Хумх: Өөрийгөө танин мэдэхийн тулд бясалгал хий. Өөрөө өөрийгөө тайвшруулж сэтгэл санаа, оюун ухаанаа цэгцэл. Гэрийн тэжээвэр амьтан, цэцэг ургамлаа арчилж тордох нь таны толгойг амраана. Чөлөөт цаг гарвал агаар салхи, сайхан байгальд гарч тайвшир. Ойр тойрныхон тань юу хүсэж байгааг анзаарахгүй ч байсан бүү гомд.
 
Загас: Эд баялаг, мөнгө санхүүтэй холбоотой асуудалд янагийн амрагийн адал явдал саад болох байдал илт харагдана. Зүрх сэтгэлээ сонс. Өнөөдөр онцгой аз хийморьтой байна. Энэ өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүл. Эрүүл мэндийн асуудалтай хүмүүс эмчийн зааврыг ягштал баримтал.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23