Dark Light
Нийгэм | 2025-04-21

ЦАГ АГААРЫН 10 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 30-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 
 
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна.  
 
Хур тунадас: 21-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 22-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 
 
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 21-нд нутгийн зарим газраар, 22, 25-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.  
 
Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 
 
Хур тунадас: 25-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -6...-11 градус, бусад хэсгээр -2...-7 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 24-нд дулаахан байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11