БИЛГИЙН ТООЛЛЫН 22
2026.10.03 / БЯМБА ГАРАГ
Намрын дунд улаагчин тахиа сарын Гурван хөх цагаан нохой өдөр
Үс засуулах
Идээ ундаа элбэг олдоно
Нар ургах, шингэх
06.54-18.29
Барилдлага
Идэр
Шүтэн барилдлага
Тийн мэдэхүй
Суудал
Мод
Аргын тооллын 10 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 22, Хэрцгий охин одтой, цагаан нохой өдөр. Өдрийн нар ургах, шингэх цаг нь: 6:54-18:29. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр зээ, өвөө олохцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Ус шинээр үргэлэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно.
Г.ГАНЦЭЦЭГ







Өдөр тутмын мэдээ


