Монгол Улсын тамирчин Казирбекийн Ёолк “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Узбекистаны бөх Абдурахим Нутфуллоевыг ялж, алтан медаль хүртлээ. Тэрээр шигшээ барилдаанд өөрийн хурд, тактикийн давуу талаа ашиглан хүчирхэг өрсөлдөгчөө буулган авч, Монголын баг тамирчдын энэхүү наадмын анхны алтан медалийг авчирлаа.
Ёолкийн барилдааны тойм:
-
Эхний тойрог: Манай тамирчин чансаагаараа хэсгээ тэргүүлсэн тул гоц мөргөсөн.
-
Хоёрдугаар тойрог: Афганистаны бөх Хикматулла Рахманиг яллаа.
-
Хэсгийн аваргын төлөө (Шигшээ 8): Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын алтан медальт Тажикстаны хүчтэй бөх Нурали Эмомалиг вазари үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгарсан.
-
Хагас шигшээ (Мөнгөн медалийн төлөө): Парисын Олимпын хүрэл медальт, Казахстаны шилдэг бөх Гусман Кыргызбаевыг барилдааны төгсгөлд үүрэх мэхээр вазари үнэлгээ авч ялснаар аваргын төлөө шалгарсан юм.

Финалын өрсөлдөгч нь Узбекистаны 24 настай Нутфуллоев Абдурахим Шухратович. Астана, Улаанбаатарын Их Дуулга тэмцээний аварга бөх юм. Аваргын барилдаан эхлээд тун удалгүй Казирбекийн Ёолк узбек залууг хутгаж унагаан, даралтад оруулан, дарсаар иппон цэвэр яллаа.
ТАТАР МАЙДАР







Спорт



