Цаг үеийн мэдээ

Хүндийг өргөлтийн Ази тивийн залуучуудын 2019 оны аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг жинд хүчээ сорьсон Монгол Улсын тамирчин Болдбаатарын Хонгорзул хүрэл медаль хүртэв.
 
Хүндийн өргөлтийн 32 дахь удаагийн Ази тивийн АШТ БНАСАУ-ын Пхёньян хотноо 10 дугаар сарын 19-27-нд хооронд болж байна. Б.Хонгорзул энэ тэмцээнд 97 кг-ыг өргөж медалийн тавцанд гарсан бөгөөд түүний жинд БНАСАУ, Тайванийн тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ. Тус тэмцээнд "Алдар" спорт хорооны 4 тамирчин, дасгалжуулагч Ч.Мартын хамтаар оролцож байна. 
 
Мөн "Алдар" спорт хорооны тамирчин СДМ У.Амарбаяр Ази тивийн дэвжээнд Монгол улсын өсвөр үеийн 61 кгийн жингийн огцом өргөлтийн дээд амжилтыг 6 кг, түлхэлттэй өргөлтийн дээд амжилтийг 8 кг-аар шинэчилсэн бол ОУХМ Б.Эрдэнэзул Ази тивийн дэвжээнд эмэгтэй 45 кг-ийн жинд Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Монгол улсын дээд амжилтыг огцом өргөлтийг 5 кг-аар , түлхэлттэй өргөлтийг 8 кг-аар Нийлбэр дүнг 16кг-аар шинэчиллээ.
 
 

Таны сурталчилгаа