Цаг үеийн мэдээ

ДХИС-ийн хурандаа Мөнхзаяа гэгч 83-51 УБҮ албаны цэнхэр дугаартай, ахлагч цолтой цагдаа жолоочтой машинаар хүүхэд зөөлгөж яваад баригдлаа. Бусдын балчир үрс автобус хүлээж, аав ээжүүдэд нь унах приус нь биш улсын дугаар нь олдохоо больсон байхад хурандаагийн хүүхдүүд урсгал сөрөн, дохио анивчуулах дархан эрхтэй. Эмэгтэй дарга нь хилийн цэргийн, албаны машинтай, амины жолооч нь цагдаа формтой.  Япон шиг  шударга ёс сахиулдаг оронд сайд хувьдаа машин ашигласныхаа төлөө огцордог. Хууль сахиулагчдын бэлтгэх их сургуулийн хурандаа өөрийн биеэр хичээл зааж, ард түмний хөрөнгө яаж урсдагийг яруу тодоор үзүүлэв

Таны сурталчилгаа