ӨМӨЗО-ы Боловсрол сурган хүмүүжлийн тэнхим 03-р сарын 19-нд Өвөр Монгол орны дунд сургуулийн гуравдугаар анги, ахлах сургуулийн гуравдугаар ангиуд бүгд 3-р сарын 30-нд сургууль эхлүүлэхээр мэдэгдэл гаргав.
Хөх хотын бүх дунд сургуулиуд урьдчилан бэлдэж, Халдварт тахлаас урьдчилан сэргийлэн хянах алба, хорио цээрийн бүсийг байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, халдварт тахлаас урьдчилан сэргийлэх эд хэрэгсэл бэлтгэх зэрэг ажлууд өрнүүлж, сургууль эхлэхэд идэвхтэй бэлдэж буй.