Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр коронавирусийн халдварын тохиолдол 28 мянгаар нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 336 мянгад хүрээд байна. Харин коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 14.6 мянга, эдгэрсэн хүний тоо 97.6 мянга, эмчилгээ хийлгэж буй хүний тоо 223.8 мянгад хүрчээ.

Шинэ төрлийн коронавирус Европын орнуудад хурдацтай тархаж байна. Одоогоор голомт гэж нэрлэгдээд буй Итали улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар 5560 шинэ тохиолдол бүртгэгдэж нийтдээ 59138 болж, нас барсан хүний тоо 651 нэмэгдэж 5476 хүн нас бараад байна. Итали улсын нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож байна.

Африк болон Номхон далайн орнуудад 0.7 хувь буюу 1.3 мянган тохиолдол ногдож байна. Мозамбик, Сири, Доминик, Гренада улсад анхны тохиолдол бүртгэгдэж халдвар хүрсэн улс орны тоо 180 гаруй болсон байна.

-ОХУ-д шинээр 61 нэмэгдэж нийт 367,

-Казахстанд шинээр 5 нэмэгдэж нийт 59,

-Японд шинээр 32 нэмэгдэж 1086,

-Өмнөд Солонгост шинээр 98 нэмэгдэж 8897 тохиолдолтой болсон.

Харин Турк улсын хувьд шинээр 289 тохиолдол шинээр нэмэгдэж нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 1236 хүнд хүрээд байна.