Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдвараар өчигдөр /2020.03.27/ Итали улсад 919 хүн нас барснаар нийт 9134 хүн коронавирусийн цар тахлаар хорвоог орхилоо. Энэ нь Италид нэг өдрийн дотор хамгийн олон хүн амиа алдсан өдөр боллоо. Италид бараг бүх газрыг хааж, иргэдийг гэрээсээ гарахыг хориглосон. Тус улсад нийт 66 мянга 414 хүн халдвар авснаас 10 мянга 950 хүн эдгэрч, 3732 өвчтөний биеийн байдал хүнд байна.

 

Үүний зэрэгцээ Испанид шинээр халдвар авсан хүний тоо тогтворжиж байгаа ч нас баралт өндөр байна. Тус улсад нийт 65 мянга 719 хүн халдвар авчээ. Түүнчлэн Испанид шинээр илэрсэн халдварын тоо Лхагва гаригт өмнөх өдрөөс 20 хувь Пүрэв гаригт 18 хувь, Баасан гаригт 12 хувь болж буурчээ. Гэхдээ өчигдөр тус улсад 769 хүн нас барснаар коронавирусийн халдвараар хорвоог орхисон өвчтөний тоо нийт 4858 болжээ. Харин Францад 299 хүн нас барсан нь өмнөх өдрийнхөөс буурсан байна. Тус улсад нас барагсдын тоо 1995 болсон ба халдвараар нийт 32 мянга 964 хүн өвчилжээ.

 

Азид халдварын тохиолдол буурч, хяналтад аваад байгаа ч өчигдөр /2020.03.27/ Хятадад 54 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барсан байна. Ингэснээр Хятадад нийт 81 мянга 394 хүн халдвараар өвчилж, 3295 хүн нас баржээ. 

 

Таны сурталчилгаа