Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сард зургаа дахь үл мэдэгдэх пуужингийн туршилт хийсэн тухай Японы батлан хамгаалах хүчнээс мэдээлээ.
Пуужин өнөө өглөө хөөрсөн бөгөөд Японы эргээс 320 км-ын зайд сунан байрлах Япон улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна.
Японы талын мэдэгдэлд "Хойд Солонгос сүүлийн үед үл мэдэгдэх пуужин туршиж байгаа нь Япон болоод Олон улсад ноцтой асуудал болоод байна. Бид Японы иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд сонор сэрэмжтэй байж мэдээлэл цуглуулсаар байх болно" гэжээ.
Өмнөд Солонгос болон АНУ-ын талаас Хойд Солонгосыг пуужин хөөргөсөн гэдгийг баталсан ч ямар пуужин болохыг нь тогтоож чадаагүй байна.
Эх сурвалж: CNN