Цаг үеийн мэдээ

      2019 оны арванхоёрдугаар сард шинэ төрлийн COVID-19 вирусийн анхны тохиолдол Хятад улсад бүртгэгдсэнээс хойш өдгөө дөрөв гаруй сар өнгөрчээ. Анх Ухань хотод дэгдсэн энэ вирусийн халдвар төд удалгүй Хятад улс даяар тархаж, оргил үе нь хоёрдугаар сард өнгөрсөн. Үүний дараа Италид коронавирусийн тархалт эрчимжиж, гуравдугаар сарын дунд үе гэхэд тус улс халдвар авсан хүний тоогоороо Хятадыг давсан бол одоо АНУ-д халдвар авсан тохиолдлууд эрс нэмэгдэж, байдал хүндэрч байна. Ийнхүү ДЭМБ-аас албан ёсоор цар тахал хэмээн зарлагдсан COVID-19 вирусийн улмаас өнөөдөр нийт 3,38 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын 43% нь карантинд ороод байгаа билээ.

     Коронавирусийг даван туулсны дараа дэлхий хэрхэн өөрчлөгдсөн байхыг одоогоор хэлэхэд бэрх ч бүх зүйл өмнөх шигээ байхгүй гэдэг нь тодорхой. Гэхдээ нэг зүйл илт байгаа нь, COVID-19 хүн төрөлхтөн биднийг бусад бүх асуудлаа хойш тавин, нэгэн зорилгын төлөө хамтдаа тэмцэхэд хүргэж байна. Загвар болон гоо сайхны брэндүүд эмнэлгийн ажилтнуудад зориулж хамгаалалтын хувцас, гар ариутгагч үйлдвэрлэж, сайн дурынхан эмнэлгүүдэд туслалцаа үзүүлж, эрдэмтэд вакцин боловсруулж байна. 

Өнөөдөр бидний амьдрал хэрхэн харагдаж буйг дэлхийн томоохон сэтгүүл, сонинууд ингэж дүрсэлжээ.

 

      

 

Таны сурталчилгаа