Цаг үеийн мэдээ

Анх 3 сарын өмнө дэлхий нийтэд албан ёсоор ил болж байсан ковид-19 цар тахлын халдварын тохиолдол 1 саяыг давж, нас барсан хүний тоо 53,000 хүрч, 210,000 хүн эдгээд байна.

АНУ, Итали, Испани улсууд халдварын тоогоороо тэргүүлж байгаа юм. Зөвхөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ-д халдварын 29,000 орчим тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварлагсдын тоо 243,000 хүрч 5900 орчим хүн нас бараад байна.

Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Испани улсад 950 хүн амиа алдсан нь бусад орнуудтай харьцуулахад нэг хоногийн дотор хамгийн олон хүнээ цар тахлаар алдсан тохиолдол болж байна.

Манай хойд хөрш ОХУ-ын хувьд сүүлийн нэг хоногийн хугацаанд шинээр 771  тохиолдол бүртгэгдснээр, нийт халдвар авсан хүний тоо 3548-д хүрч, 6 хүн нас бараад байна. Тус улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хөл хориог энэ сарын 30 хүртэл сунгахаар болсон байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа