Цаг үеийн мэдээ

 

Өнгөрсөн 2 дугаар сард коронавирусийн халдварын улмаас БНСУ-ын Дэгү хот халдварын голомт болж онц байдал зарлаад байсан билээ. Нөхцөл байдал хүндрээд байсан яг энэ үед Солонгосын өнцөг булан бүрээс эмч сувилагчаас бүрдсэн аврах ангийнхан нэмэлт хүч болон туслахаар ирж байсныг уншигч та бүхэн санаж буй биз ээ. Тэгвэл сүүлийн үеийн мэдээллээр Дэгү хотын халдварын нөхцөл байдал харьцангуй сайжирч 4 дүгээр сарын 2–ны байдлаар аврагчид эхнээсээ буцаж эхэллээ. 

Эхний ээлжинд буцаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилчид Дэгү хотод үлдэн ажиллаж буй эмч, сувилагч, аврагч нартаа хандан "Түрүүлээд буцсанд уучлаарай. Ямар ч үед бид хамтдаа аюулт өвчнийг даван гарах болноо. Бидний тусламж хэрэгтэй үед хэзээд ч эргээд ирэхэд бэлэн" хэмээсэн байна. Эмч сувилагч, эрүүл мэндийн ажилчид яахын аргагүй хүн төрөлхтнийг аюулт өвчнөөс авран хамгаалчид билээ. 

Таны сурталчилгаа