Шинэ Зеландын эрүүл мэндийн сайд Дэвид Кларк улс оронд нь тогтоогоод байгаа хөл хорионы дэглэмийг зөрчиж, гэрийнхэнтэйгээ цуг далайн эргээр аялсан байна.
Олны шүүмжлэл дагуулсан энэ үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлж тэрээр огцрох өргөдлөө улсынхаа ерөнхий сайдад өгсөн байна
Гэвч өөрийгөө “тэнэг” хэмээн нэрийдсэн тэрээр сайдын суудлаа хадгалан үлдэж чаджээ. Учир нь Шинэ Зеландын Ерөнхий Сайд Жакинда Ардерн халдварын нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг мөчид халаа сэлгээ хийх нь тохиромжгүй гэж үзсэн байна.
Гэхдээ Дэвид Кларк хөл хорионы дэглэмийг зөрчсөн тул холбогдох хууль дүрмийн дагуу торгууль төлөхөөр болсон байна.
Шинэ Зеланд улс 3 дугаар сарын 25-нд 4 дүгээр түвшний хөл хориог тогтоосон юм. Гэвч эрүүл мэндийн сайд нь өөрөө энэхүү дэглэмийг үл тоомсорлож далайн эргээс гадна, уулын аялал хийсэн юм.Тус улсад халдварын 1100 орчим тохиолдол бүртгэгдэж, нэг хүн амиа алдаад байгаа юм байна.