Мягмар гараг АНУ-ын Нью-Йорк мужийн хувьд нэг өдрийн дотор коронавирусийн халдвараар хамгийн их хүн амиа алдсан өдөр боллоо. Халдварын тархалт хамгийн өндөр байгаа тус мужид нэг өдрийн дотор 731 хүн амиа алдсан байна. Ингэснээр тус мужид цар тахлаар амиа алдсан нийт хүний тоо 5489-д хүрээд байна.
Халдвар авсан хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д халдварын нийт 334 мянга орчим тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Үүнээс 139 мянган тохиолдол нь Нью-Йорк мужид дангаараа бүртгэгдсэн юм. Энэ нь халдварын нийт 135 000 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа Испани улсыг давсан үзүүлэлт юм. Энэ долоо хоногт АНУ-д коронавирусийн өвчлөл оргил үедээ хүрнэ гэдгийг тус улсын албаны хүмүүс хэлж байгаа юм.