Alexander Wang брэндийн үүсгэн байгуулагч алдартай дизайнер Александр Вэнг Instagram хуудсаараа дамжуулан архив дахь буюу өнгөрсөн улирлуудад зориулан бүтээсэн загваруудаа худалдаалахаар болсноо зарлалаа. "
Vault" хэмээн нэрлэсэн архив худалдаанд савхин мини юбка, лого бүхий карго өмд, аксесуар гээд дизайнерын алдартай загварууд худалдаалагдах ба энэхүү худалдаа 72 цагийн турш буюу дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл үргэлжлэх юм. Түүнчлэн "Vault" худалдааны нийт орлогын 20 хувийг коронавирусийн тархалттай тэмцэхээр ДЭМБ-д хандивлахаар болжээ.
Сонирхуулахад дизайнер Александр Вэнг сүүлийн жилүүдэд үндсэн цуглуулгаа урлахаас гадна хамтын ажиллагаанд илүүтэй анхаарал хандуулан Gentle Monster, adidas Originals, Bvlgari, UNIQLO зэрэг брэндүүдтэй хамтарсан цуглуулгуудыг ихээхэн гаргах болсон билээ.