Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусийн халдварын тархалтын эсрэг “эрчимтэй арга хэмжээнүүд”-ийг авч хэрэгжүүлэхийг Зүүн Өмнөд Азийн орнуудад уриалжээ. Зүүн Өмнөд Азид халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор тус бүс нутгийн улс орнуудын эрх баригчид хилээ хааж, сургуулиудын сургалтыг зогсооход хүрчээ.
ДЭМБ-ын ангилсан Зүүн Өмнөд Азийн бүс нутагт Индонез, Шри Ланка, Тайланд, Зүүн Тимур, Бангладеш, Бутан, БНАСАУ Энэтхэг, Мальдив, Мьянмар, Балба зэрэг 11 улс орон багтдаг бөгөөд тэдгээр орны дийлэнхэд халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгвэл Мьянмар улсад туслах тахлын эсрэг анагаахын мэргэжилтнүүдийн баг замдаа гарсан байна.
Мьянмарын Засгийн газрын урилгаар Хятад улсын халдварт тахлын эсрэг анагаахын мэргэжитнүүдийн баг 4 дүгээр сарын 8-ны өдөр Юньнань мужийн Күньмин хотоос хөдөлжээ. Тэд Мьянмарт дэгдсэн коронавирусийн тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажилд гар бие оролцон ажиллах юм байна.